Ажлын байр   |   Монгол   |   English
Бидэнтэй нэгдээрэй:
Нью Ложистикс ХХК нь DHL Industrial Projects Group-ын албан ёсны төлөөлөгчөөр сонгогдлоо.
 
2013/01/17
 

2012 оноос Нью Ложистикс ХХК нь дэлхийн тэргүүлэгч логистик группын нэг болох DHL-ийн хамтрагч болох томоохон шалгуурыг даван DHL Industrial Projects Group-ын албан ёсны төлөөлөгчөөр сонгогдлоо.

DHL Industrial Projects болон Нью Ложистикс ХХК нь олон улсын сүлжээ, олон улсын стандартын чанар, аюулгүй байдал, уян хатан цогц үйлчилгээг үйлчлүүлэгчдэд үзүүлж, тэдэнд эрсдэл багатай үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Гадаадын өндөр чанар болон стандарт, дотоодын өндөр мэдлэг туршлагыг нэг дор авчирснаар өөрийн салбарт шинэчлэл хийж, үйлчилгээний чанарыг өндөр түвшинд авчрах чухал ач холбогдолтой болж байгаа юм.  

Манай хамт олон мөн олон улсын бизнесийн ёс зүй болон олон улсын зан төлвийн сургалтанд хамрагдаж бэлтгэгдэн ажиллаж байна.

Ийнхүү хамтын ажиллагааг эхлүүлснээр бид Монгол улсын уул уурхай, газрын тос, байгалийн хий, барилга угсралт, дэд бүтэц болон эрчим хүч зэрэг аж үйлдвэрийн төслүүдэд шинэлэг, өндөр чанартай, үр ашигтай төслийн логистикийн шийдлүүдийг санал болгох боломжтой болж байна. Мөн Монголын болон гадаадын хэрэглэгчдийн үнэ цэнийг нэмэгдүүлж хамгийн боломжит аж үйлдвэрийн төслийн логистикийг үзүүлэх нь бидний хэтийн зорилготой уялдаж байгаа юм.

 

 

» Бусад мэдээ
Бидний тухай
Үйлчилгээ
Хэрэглэгчийн булан
БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ
Нью Ложистикс ХХК
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1-р хороо, Газар Бизнес төв (хуучнаар Варьете төв), 3 давхар
Утас/Факс: (976) 70107839
И-мэйл: info@new-logistics.mn
Вэб: www.new-logistics.mn
Copyright 2013 © New Logistics LLC.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.