Ажлын байр   |   Монгол   |   English
Бидэнтэй нэгдээрэй:
 

Компаний танилцуулга

Нью Ложистикс ХХК нь мэргэжлийн хүмүүсийн багаас бүрдсэн, логистик систем түүнийг хэрэгжүүлэх өндөр туршлага, ур чадварыг эзэмшсэн учраас үйлчлүүлэгчийн хүссэн үр дүнг авчрах бүрэн чадвартай. 

Бид танд болон таны багт дараах үр дүнг хүргэхийг зорилго болгон ажиллаж байна.
  • Үйлчлүүлэгчийн тодорхойлсон ажлын цар хүрээний шаардлагыг хангахуйц, логистикийн шийдлийг төлөвлөж төсөл бодлогыг боловсруулах
  • Тус шийдлээ хамгийн үр дүнтэйгээр хэрэгжүүлж процессийг боловсруулах
  • Хүссэн үр дүндээ шуурхай, үр ашигтай, найдвартай хүрэх шийдлүүдийг хэрэгжүүлэх
  • Ажлын үр дүн болон биелүүлэлтэд байнгын хяналт тавьж, үйлчлүүлэгч нартай байнгын холбоотой байж, хатуу чанга нарийн зохицуулалтыг хангаж, логистикийн хэлхээний байнгын ил тод байдал, тээвэрлэлтийн явцын мэдээллээр байнга хангах
  • Логистикийн хэлхээний гүйцэтгэл болон чанарын хяналт, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих
  • Эрсдэлийн үнэлгээ болон удирдлага, магадлалын судалгаа тогтмол хийх
  • Дотоодын төрийн байгууллагуудтай харилцаж, хууль журамд нийцүүлж ажлыг зохицуулах
  • Тогтмол өөрсдийгөө хөгжүүлж байх
  • Үйлчлүүлэгчийн шаардлага нөхцөл байдал өөрчлөгдөхөд нийцэхүйц үйлчилгээ үзүүлэх мэдрэмжтэй байх, цаг алдалгүй хариу өгөх чадвартай байх
  • Хамтын ажиллагааны менежмент, логистикийн процесс дахь үйлчлүүлэгч харилцагчдын харилцан ажиллагааг хангах
  • Мэдээллийн ил тод байдал, байнгын мэдээллээр хангах менежментийг хэрэгжүүлэх
Товчхондоо бидний зорилго бол үйлчлүүлэгчийн зорилгод хүрэхэд өөрсдийн зүгээс оновчтой оролцож, итгэл найдварыг нь давуулан биелүүлж, тэдний хувьд чанарыг бий болгох юм.
 

Туршлага

Нью Ложистикс ХХК уул уурхай, цахилгааны томоохон төслүүд дээр логистикийн зөвлөгөө өгөх, тээвэрлэлт зохион байгуулах чиглэлээр ажиллаж байна. Үүнд овор хэмжээ ихтэй, эмзэг, өндөр үнэ бүхий, аюултай, ердийн чингэлэгтэй, задгай зэрэг бүх төрлийн тээвэрлэлтийг тээврийн бүх төрлөөр тээвэрлэж байна.
 
 
Бидний тухай
Үйлчилгээ
Хэрэглэгчийн булан
БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ
Нью Ложистикс ХХК
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1-р хороо, Газар Бизнес төв (хуучнаар Варьете төв), 3 давхар
Утас/Факс: (976) 70107839
И-мэйл: info@new-logistics.mn
Вэб: www.new-logistics.mn
Copyright 2013 © New Logistics LLC.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.