Ажлын байр   |   Монгол   |   English
Бидэнтэй нэгдээрэй:
 

Компаний бодлого

 ХЭТИЙН ЗОРИЛГО

Манай компаний хэтийн зорилго нь Монголдоо хамгийн шилдэг логистикийн үйлчилгээ үзүүлэгч компани болж, хамгийн үр  ашигтай нийлүүлэлтийн хэлхээ болон логистикийн менежментийг хэрэгжүүлснээр үйлчлүүлэгчдийн бизнес болон улс орны эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулах юм. 

ЭРХЭМ ЗОРИЛГО

“Нью Ложистикс” ХХК нь үйлчлүүлэгчдэд чиглэсэн, өндөр чанартай, орчин үеийн нийлүүлэлтийн хэлхээний шийдэлийг нэвтрүүлж Монголын шилдэг логистикийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч  байгууллага болох зорилготой.

Бид ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭД дараах шийдлүүдийг санал болгож байна.  

Үйл ажиллагаа, санхүүгийн хувьд болон байгаль орчинд хамгийн ҮР АШИГ-тай байх.

Үйлчлүүлэгчдийн шаардлагад нийцсэн ҮР ДҮН-тэй үйлчилгээ үзүүлэх.

Үйлчлүүлэгчдийн хүсэл шаардлагад бүрэн нийцсэн НАЙДВАРТАЙ үйлчилгээг үзүүлэх.

Үйлчлүүлэгчдийн СЭТГЭЛ ХАНАМЖ-ийг өндөр байлгах хамгийн сайн үйлчилгээ үзүүлэгч байх.

Өндөр стандартын үйлчилгээг байнгын ЧАНАР-тай үзүүлэх.

Өндөр хариуцлагатай, соёлтой, өөрсдийн шилдэг багаар МЭРГЭЖЛИЙН үйлчилгээ үзүүлэх.

Шинэлэг, уян хатан логистикийн шилдэг шийдэл бүхий САНААЧЛАГА гарган ажиллах.

Гаргаж буй шийдвэр, олсон туршлага бүрийг чанаржуулж, сайжруулж үйл ажиллагаагаа БАЙНГА ХӨГЖҮҮЛЭХ.

Итгэл үнэмшил, хүндэтгэл, харилцан ойлголцол дээр тулгуурлан урт хугацааны ТОГТМОЛ ХАРИЛЦААГ хангах.

 

“Нью Ложистикс” ХХК нь УЛС ОРНЫ ХӨГЖИЛ-д дараах зүйлсийг хийх зорилготой ажиллаж байна.

 НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА-ийг багийн гишүүн бүр ойлгож, бусдад үлгэр дуурайл үзүүлэн ажиллах

 Үйл ажиллагаагаа ХУУЛИЙН дагуу хариуцлагатайгаар нийцүүлж явуулах

 ЛОГИСТИКИЙН ХӨГЖИЛ-д хувь нэмрээ оруулан улмаар улс орны хөгжилд нөлөөлөх.

 

“Нью Ложистикс” ХХК нь итгэлцэл болон хүндлэл дээр тогтсон харилцааг үүсгэн ажилладаг бөгөөд ингэснээр өндөр чанартай, үр дүнтэй үйлчилгээг ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭД үзүүлэхийг зорьж байна.

“Нью Ложистикс” ХХК нь өндөр түвшинд бэлтгэгдсэн, мэргэжлийн, өндөр боловсролтой, дэлхийн стандартын үйлчилгээг үзүүлэх чадамж бүхий БАГ-аар үйлчилгээгээ үзүүлэхийг зорьж байна

“Нью Ложистикс” ХХК нь өндөр үр дүн гарган ажилласнаар ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ нарт цаашид урт хугацааны тогтвортой хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлэн ажиллахыг зорьж байна.

 

КОМПАНИЙН  ҮНЭТ ЗҮЙЛС

“Нью Ложистикс” ХХК нь зорилгодоо хүрэхийн тулд дараах үнэт зүйлсийг зарчим болгон ажиллаж байна;

Үйлчлүүлэгч, харилцагч, нийлүүлэгч, хөрөнгө оруулагч бүх талуудад ШУДАРГА болон хүнлэг үйлчилгээг үзүүлэх

Хийж буй бүх зүйлийг ТӨГС байлгахыг эрмэлзэх бөгөөд үүнийгээ энгийн, байх ёстой зүйл мэт зорьж ажиллах

Хийж буй бүх ажилдаа ЧАНАР-ыг анхаарах бөгөөд аюулгүй байдал, алдаагүй, алдагдалгүй үр дүн гарган ажиллах.

 
Бидний тухай
Үйлчилгээ
Хэрэглэгчийн булан
БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ
Нью Ложистикс ХХК
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1-р хороо, Газар Бизнес төв (хуучнаар Варьете төв), 3 давхар
Утас/Факс: (976) 70107839
И-мэйл: info@new-logistics.mn
Вэб: www.new-logistics.mn
Copyright 2013 © New Logistics LLC.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.